iPhone 6-г есдүгээр сарын 9-нд зарлана

287d3f iphone 6 concept 34 x800

Өчигдөр удаан шуугиулж байгаа iPhone-ын шинэ загварыг ирэх сарын 9-нд зарлах арга хэмжээ болно гэж хэвлэлүүдээр мэдээлжээ.

Apple-ын шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар урьдчилсан мэдээллийг хамгийн түрүүнд хүргэдэг, тэр нь үнэн болж батлагддагаараа алдартай Re/code сайт энэ тухай анх мэдээлсэн байна.

iPhone 6-ийн тухай маш олон таамаглал яригдаж байгаа бол сар орчим хугацааны дараа бид нууцыг нь тайлах юм байна.

Олон хүнд Apple энэ удаа дэлгэцээ үлэмж хэмжээгээр томруулна гэсэн хүлээлт байгаа юм. Мөн iOS 8-ын ид шидийг мэдрэх болно.

Leave a comment